Шинэ номын мэдээ
- 2019-01-30
- Ц.Энхжин
- 818
Эрх зүйн сургалт, сурталчилгааны агуулга бэлтгэх, түгээх, ажлын нэгдсэн арга зүй, шалгуур үзүүлэлт, үр дүнг тооцох аргачлал
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2018-2019 оны төлөвлөгөөний дагуу 2018 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон зорилтот ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийн 3.1.1-д “Эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны агуулгыг бэлтгэх, түгээх нэгдсэн арга зүйг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйд нийцүүлэн боловсруулах; 6.4.2-т “Эрх зүйн сургалт, сурталчилгааны агуулга бэлтгэх, түгээх нэгдсэн арга зүйг боловсруулж батлуулах ажлыг орон тооны бус Үндэсний зөвлөл хэрэгжүүлэх”-ээр тус тус заасан. Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг нийтэд хүртээмжтэй бус, зорилтот бүлгийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй, харилцан адилгүй, янз бүрийн арга хэлбэрээр явуулдаг өнөөгийн байдлыг өөрчилж эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлын нэгдсэн арга зүйтэй болж, нэг аргачлалын дагуу эл ажлыг гүйцэтгэх нь зүйтэй юм. Ийнхүү нэгдсэн аргачлалаар эрх зүйн мэдээллийг бэлтгэх, түгээх, үр дүнг тооцох шалгуур үзүүлэлтийг боловсруулснаар эрх зүйн мэдээллийг үнэн зөв, шуурхай, хүртээмжтэй, үр ашигтай арга хэлбэрээр бэлтгэж, хүргэх үйл ажиллагааны арга зүйн үндэс бүрдэнэ гэж үзэж байна.
Та бүхэн энэхүү гарын авлагыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын номын сан”-аас танилцах боломжтой.