ШИНЭ НОМЫН МЭДЭЭ

  • 2018-04-24
  • Ц.Энхжин
  • 1,168

Уг номд өмгөөлөгчийн үйл ажиллагаатай холбогдолтой Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улсын хууль, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол гэсэн 66 эрх зүйн баримт бичгийг хэсэгчлэн орууллаа.

Энэхүү ном нь та бүхний өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангаж, ажлын тань хөтөч болон үр өгөөжөө өгнө.

Энэхүү номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанаас 10.000₮-өөр худалдан авна уу.

Энэхүү нэр томъёоны толь бичгийг бүтэхдээ газрын харилцаа, хөрөнгийн эрхийн салбарт түгээмэл хэрэглэгддэг англи нэр томъёоны жагсаалтыг олон эх сурвалж ашиглах замаар гаргаж, улмаар монгол, орос үгийн оноолт болон тайлбарыг өгсөн тул цаашид нэгдсэн ойлголт, байр суурьт хүрэхэд тодорхой ахиц гарна гэж найдаж байна.

Энэхүү номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанаас 35.000₮-өөр худалдан авна уу.

Монгол Улсад эрх зүйт төрийн үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл нь иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, төр захиргааны байгууллага Иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо, гэрээ хэлцэл байгуулахдаа хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх явцад хуулийг нэг мөр хэрэглэхэд энэхүү ном ач холбогдолтой юм.

Энэхүү номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанаас 25.000₮-өөр худалдан авна уу.