Шинэ номын мэдээ

  • 2019-01-30
  • Г.Дэлгэрбаяр
  • 1,001

Эрх зүйн хөтөчид зориулсан гарын авлага

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийн зорилтыг хангах ажлын хүрээнд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, үйлчилгээг зөвхөн хуульчдаар бус эрх зүйн хөтөч, клиник сургалтын төвүүдээр дамжуулан хэрэгжүүлэх ажлыг төлөвлөсөн билээ. Тухайлбал, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 3.2.1-д эрх зүйн хөтчийн тогтолцоо бий болгох; 3.2.6-д төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах 6.4.3-т эрх зүйн хөтөч бэлтгэх, чадавхыг нь тасралтгүй бэхжүүлэх болон хөтөлбөрийн зорилтыг хангах ажлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтчийн тоог зохих түвшинд хүргэх талаар тусгасан.“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2018-2019 оны төлөвлөгөөний дагуу 2018 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон зорилтот ажлыг хэрэгжүүлэхээр заасны нэг нь эрх зүйн хөтчөөр бэлтгэгдэх хүмүүсийг сургах сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлэх ажил юм. Цаашид тус сургалтын хөтөлбөр, гарын авлагын дагуу улсын хэмжээнд эрх зүйн хөтчөөр ажиллах иргэдийг үе шаттайгаар сургаж бэлтгэх юм.

Та бүхэн энэхүү сургалтын хөтөлбөрийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын номын сан”-аас танилцах боломжтой.