Шинэ номын мэдээ

  • 2019-08-26
  • Ц.Энхжин
  • 1,731

ҮНДСЭН ХУУЛЬ БА ЭРХ ЗҮЙТ ЁС-Х

2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулсан Монгол Улсын Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан Үндсэн хуулийг эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Ач-Хариад Бяраагийн Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний уралдаанд шалгарсан илтгэлийн  Х дахь цувралыг  уламжлал ёсоор хэвлэн нийтийн хүртээл болгож байна. Үндсэн хууль ба эрх зүйт ёс-Х дахь удаагийн илтгэлийн эмхэтгэлийн хувьд өмгөөлөгч, багш, хуульч, шүүгч, шийдвэр гүйцэтгэгч, цагдаагийн байгууллагын алба хаагчид оролцон судлаачдын байр суурыг илэрхийлсэн нь онцлог юм. Мөн манай хууль зүйн нэр хүндтэй их, дээд сургуулийн оюутнууд илтгэлээ ирүүлсэн. Тухайлбал, энэ жил эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, шүүгч, хууль сахиулах байгууллагын алба хаагч, багш, шүүгч, магистрант, докторантууд илтгэл ирүүлсэн. Оюутны салбарт МУИС-ийн Хууль зүйн сургууль 10, Хууль сахиулахын их сургууль 1, Их засаг олон улсын их сургууль 7, Отгонтэнгэр их сургууль 1, нийт 19 илтгэл судлаачдын салбарт 17 илтгэл нийтдээ 36 илтгэл ирүүлсэн. Эдгээр илтгэлийн уралдаанаас эхний шатны шалгаруулалтыг хамтран зохион байгуулагч байгууллагын төлөөллөөс хийж, салбар тус бүр судлаач 5, оюутан 6, нийт 11 илтгэл шалгаруулсныг энэхүү эмхэтгэлд оруулсан болно.