ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

  • 2023-06-27
  • Ц.Энхжин
  • 560

Хууль зүйн үндэсний хүрээлэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус санамж бичиг нь Монгол хэлний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Санамж бичигт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ж.Бат-Ирээдүй нар гарын үсэг зурлаа. Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн доктор Г.Давааням, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор О.Шинэбаяр, тус хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, ЭШТА, доктор Н.Мөнхцэцэг нар байлцав.