Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйтыг хүлээн авч уулзлаа

  • 2023-11-13
  • Э.Цэрэндүзээ
  • 340

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах (Dr.jur), Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Түвшинжаргал(Ph.D) нар 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын алба (ХЭДКА)-ын хүний эрхийн мэргэжилтэн Мелание Сантизо болон Тусгай илтгэгчийн туслах Катарина Сидов нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ХЗҮХ-ийн захирал Х.Эрдэм-Ундрах (Dr.jur) бүх нийтийн эрх зүйн боловсролыг дэмжих хөтөлбөр, 1800-1202 подкаст болон эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Тус уулзалтад Эрдэм шинжилгээний ахлах ажилтан О.Энххүслэн, Эрдэм шинжилгээний ажилтан Д.Дэмидханд нар оролцов.