Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр

  • 2024-03-08
  • Ц.Энхжин
  • 52
Анх 1910 онд олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг бий болгох санаачлагыг Германы социалист үзэлтэй эмэгтэй Клара Цеткин гаргасан гэж үздэг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өмнө нь олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр хэмээн нэрлэдэг байжээ. Улс орнууд энэ өдрийг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэх болж, эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэм, гэр бүлдээ эзлэх байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт нөлөөллийн ажил зохион байгуулдаг. Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь хүний эрх юм. Энэ нь ямар нэгэн тусдаа ойлголт биш бөгөөд харин хүний эрхийг тэгш эдлэх боломжоор хангах талаарх ойлголт юм. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.