Эрдэм шинжилгээний ажилтан шалгаруулж авна

  • 2021-05-21
  • Ц.Энхжин
  • 1,050

1. Ажлын байр: “Эрдэм шинжилгээний ажилтан”

Ажлын тодорхойлолт

  • Хууль зүйн хавсарга болон бодлогын судалгааг хийх,
  • Харьцуулсан судалгаа хийх
  • Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх,
  • Лавлагаа, мэдээлэл, судлаачийн зөвлөмж, санал боловсруулах
  • Олон улсын болон дотоодын судалгааны хурал, сургалт, хэлэлцүүлэгт оролцох,  зохион байгуулах

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур

  • Эрх зүйч мэргэжлээр бакалавраас дээш зэрэгтэй,
  • Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай,
  • Асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай,
  • Судалгааны ажил эрхлэх, энэ чиглэлд цаашид дагнан ажиллах, мэргэших сонирхолтой,
  • Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, сурч боловсрох хүсэл эрмэлзлэлтэй,
  • Тогтвор суурьшилтай ажиллах; ачаалал даах, багаар ажиллах чадвартай,
  • Судалгааны ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно.

2. Ажлын байр: “Эрдэм шинжилгээний ахлах ажилтан”

Ажлын тодорхойлолт

  • Хууль зүйн хавсарга болон бодлогын судалгааг хийх,
  • Харьцуулсан судалгаа хийх,
  • Эрдэм шинжилгээний ажилчдын судалгааны ажил, тайланд хяналт тавих, судалгааны ажилд арга зүйн зөвлөгөө өгөх,
  • Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх,
  • Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, сургалт, семинарт оролцох, зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур

  • Эрх зүйч мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй,
  • Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай,
  • Асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай,
  • Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, сурч боловсрох хүсэл эрмэлзлэлтэй,
  • Тогтвор суурьшилтай, багаар ажиллах, ачаалал даах, удирдан зохион байгуулах чадвартай.

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет,
  4. 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
  5. Хувь хүний намтар;

Бүртгэл: Материалыг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагийн дотор  info@legalinstitute.mn цахим хаягаар болон ХЗҮХ-ийн 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735, 99015579