Эрдэм шинжилгээний ажилтан шалгаруулж авна
- 2022-02-07
- Ц.Энхжин
- 622
Ажлын байр: “Эрдэм шинжилгээний ажилтан”
Ажлын тодорхойлолт
- Хууль зүйн хавсарга болон бодлогын судалгааг хийх;
- Харьцуулсан судалгаа хийх;
- Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх;
- Лавлагаа, мэдээлэл, судлаачийн зөвлөмж, санал боловсруулах;
- Олон улсын болон дотоодын судалгааны хурал, сургалт, хэлэлцүүлэгт оролцох, зохион байгуулах
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур
- Эрх зүйч мэргэжлээр магистр, түүнээс дээш зэрэгтэй;
- Эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн;
- Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай;
- Асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай;
- Судалгааны ажил эрхлэх, энэ чиглэлд цаашид дагнан ажиллах, мэргэших сонирхолтой;
- Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, сурч боловсрох хүсэл эрмэлзлэлтэй;
- Тогтвор суурьшилтай ажиллах; ачаалал даах, багаар ажиллах чадвартай;
- Судалгааны ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Дипломын хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет;
- 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
- Хувь хүний намтар.
Бүртгэл: Материалыг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон ХЗҮХ-гийн 201 тоотод биеэр авч ирнэ үү.
Утас: 11-315735