Эрдэм шинжилгээний ажилтан шалгаруулж авна

  • 2021-01-01
  • Ц.Энхжин
  • 436

Нэгж, алба, ажлын байр: Хууль зүйн судалгааны төвийн “Эрдэм шинжилгээний ажилтан”

Орон тоо: 2

Ажлын тодорхойлолт:

  • Хууль зүйн хавсарга болон бодлогын судалгааг хийх
  • Харьцуулсан судалгаа хийх
  • Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх,
  • Лавлагаа, мэдээлэл, судлаачийн зөвлөмж, санал боловсруулах
  • Олон улсын болон дотоодын судалгааны хурал, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  • Эрх зүйч мэргэжлээр бакалавраас дээш зэрэгтэй
  • Түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай /Гадаадад боловсрол эзэмшсэн бол давуу тал болно/
  • Асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх
  • Судалгааны ажил эрхлэх, энэ чиглэлд цаашид дагнан ажиллах сонирхолтой
  • Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, сурч боловсрох хүсэл эрмэлзлэлтэй
  • Тогтвор суурьшилтай, ачаалал даах, багаар ажиллах чадвартай
  • Судалгааны ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет,
  4. 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
  5. Хувь хүний намтар;

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагийн дотор  info@legalinstitute.mn цахим хаягаар болон 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735