Эрдэм шинжилгээний ахлах ажилтан шалгаруулж авна
- 2022-09-07
- Ц.Энхжин
- 1,019
Ажлын байр: Эрдэм шинжилгээний ахлах ажилтан
Үндсэн ажил үүрэг:
- Хууль зүйн хавсарга болон бодлогын судалгааг хийх;
- Харьцуулсан судалгаа хийх;
- Эрдэм шинжилгээний ажилчдын судалгааны ажил, тайланд хяналт тавих;
- Судалгааны ажилд арга зүйн зөвлөгөө өгөх;
- Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх;
- Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг, сургалт, семинар зохион байгуулах.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур
- Эрх зүйч мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
- Эрүүгийн эрх зүй, хувийн эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэших сонирхолтой;
- Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай;
- Тогтвор суурьшилтай ажиллах, ачаалал даах, багаар ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвартай.
- Асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай;
- Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, сурч боловсрох хүсэл эрмэлзлэлтэй;
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Хууль зүйн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатайг харуулах мэдээлэл (тухайлбал, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын болон хэлэлцүүлсэн илтгэлийн жагсаалт, зохион байгуулсан сургалтын жагсаалт гэх мэт);
- Дипломын хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет,
- 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;
- Хувь хүний намтар;
- Өмнө нь ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт.
Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон 201 тоотод биеэр авч ирнэ үү.
Утас: 11-315735