Эрдэм шинжилгээний ахлах ажилтан шалгаруулж авна

  • 2021-01-01
  • Ц.Энхжин
  • 543

Нэгж, алба, ажлын байр: Хууль зүйн судалгааны төвийн “Эрдэм шинжилгээний ажилтан”

Орон тоо: 1

Ажлын тодорхойлолт:

  • Хууль зүйн хавсарга болон бодлогын судалгааг хийх
  • Харьцуулсан судалгаа хийх
  • Эрдэм шинжилгээний ажилчдын судалгааны ажил, тайланд хяналт тавих
  • Судалгааны ажилд арга зүйн зөвлөгөө өгөх
  • Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх
  • Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг, сургалт, семинар зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  • Магистраас доошгүй зэрэгтэй,
  • Түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай,
  • Асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай,
  • Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, сурч боловсрох хүсэл эрмэлзлэлтэй,
  • Тогтвор суурьшилтай, багаар ажиллах, ачаалал даах, удирдан зохион байгуулах чадвартай.

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет,
  4. 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
  5. Хувь хүний намтар;

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагийн дотор  info@legalinstitute.mn цахим хаягаар болон 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735