ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

  • 2021-09-27
  • Ц.Энхжин
  • 9,670

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулж буй энэхүү илтгэлийн уралдаан нь захиргааны эрх зүйн салбарт тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, оюутан залуусын оюуны бүтээлийг дэмжин урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх зорилготой.

Уралдаанд ирүүлэх илтгэлийн ерөнхий сэдэв: “Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх  арга зам”-ын хүрээнд байна.

ШАГНАЛЫН САН: Шалгарсан илтгэлд:

-I байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд хэвлүүлэх эрх

-II байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

-III байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

-Тусгай байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

Хугацаа:

Илтгэлийг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 00.00 цаг хүртэл khatansaikhan@legalinstitute.mn  цахим хаягаар болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 1 давхарт хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 89283688 дугаарт холбогдоно уу.

Илтгэлийн уралдааныг явуулах журам:

-Уралдаанд хууль зүйн бакалаврын төвшний оюутан бүр оролцох эрхтэй. /3 хүртэлх оюутан хамтран оролцож болно/

-Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд хураалгасан илтгэлд засвар хийхийг хориглоно.

Уралдаан нь хоёр шаттайгаар зохион байгуулагдана.

-I шат нь илтгэлийг хүлээн авч 5 илтгэлийг II шатанд оролцуулахаар шалгаруулна.

-II шатанд шалгарсан 5 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулна.

Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага

-Илтгэлийн хэмжээ 10-аас доошгүй / нүүрэнд багтсан байна;

-Илтгэлийн мөр хоорондын зай single. Arial фонтоор, үсгийн хэмжээ 12pt-оор бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй;

-Илтгэл нь бүтэц, агуулгыг багтаaсан нэг нүүр товчлолтой байх;

-Захиргааны ерөнхий хууль эсхүл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй тодорхой асуудлыг нээн илрүүлж, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байх;

-Урьд өмнө нь хэвлэгдээгүй буюу хуралд тавьж хэлэлцүүлээгүй байх;

-Илтгэлд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүүлт, тайлбар, эх сурвалжийн жагсаалтыг тодорхой бичсэн байх;

-Илтгэлийн бичвэр үг үсгийн болон техникийн ямар нэгэн алдаагүй байх;

-Зарласан хугацаанд багтаж илтгэлийг ирүүлсэн байна.

-Шаардлага хангаагүй тохиолдолд нэгдүгээр байрыг шалгаруулахгүй байж болно.