Шинэ номын мэдээ

  • 2018-12-26
  • Г.Дэлгэрбаяр
  • 909

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Хууль зүйн үндэсний хүрээлэн гүйцэтгэн ажиллаж байна. 2018 онд Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2018-2019 оны төлөвлөгөөний дагуу хөтөлбөрийн эхний үе шатанд хийгдэх олон зорилтод ажлыг хийж байна. Эдгээр зорилтот ажлын нэг бол Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн эрх зүйн боловсролын нөхцөл байдлыг тодорхойлсны үндсэн дээр иргэдэд эрх зүйн боловсрол олгох, эрх зүйн талаарх мэдлэг, мэдээллийг түгээх үр нөлөөтэй арга хэлбэрийг тодорхойлох зорилгоор хийж гүйцэтгэсэн “Эрх зүйн анхан шатны мэдлэг, боловсрол олгож буй нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлага” сэдэвт судалгааны ажил юм. Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ Монгол Улсын зүүн бүсийн 2 аймаг, хойд бүсийн 2 аймаг, баруун бүсийн 4 аймаг болон нийслэлийн 9 дүүргийн иргэдээс түүврийн аргаар 5-24 насны хүүхэд, залуучуудыг хамруулж, судалгааны ажлыг гүйцэтгэсэн байна.   Тус судалгааны ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захиалгын дагуу “Мэркадо” ХХК эрхлэн гүйцэтгэсэн болно.

Та бүхэн энэхүү судалгааны ажилтай танилтай Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын номын сан”-аас танилцах боломжтой.