Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан www.legalinfo.mn цахим хуудсанд мэдээлэл оруулагч нарт сургалт зохион байгууллаа
- 2024-05-02
- Э.Цэрэндүзээ
- 260
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан www.legalinfo.mn цахим хуудсанд мэдээлэл оруулагч нарыг чадавхжуулах” сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтыг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Цахим мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга С.Билигсайхан үг хэллээ.
Сургалтад Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол улсын үндсэн хуулийн цэцийн тамгын газар, Монгол улсын дээд шүүхийн тамгын газар, Гадаад харилцааны яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл оруулагч нар хамрагдаж, “Интерактив” ХХК-ийн Төслийн менежер О.Чингис-Од хичээл заав.