Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

www.legalinfo.mn

Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлсэн Дэлхийн банкны санхүүжилттэй “Шүүх, эрх зүйн шинэчлэлт” төслийн хүрээнд 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Хууль зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээний программ хангамжийг боловсруулж, холболт хийх шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх” LJR-IT-04/01 тоот гэрээний дагуу, 1 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /legalinfo.mn/ цахим хуудас 2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж хэрэглэгчдэд хүрч эхэлсэн.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайд, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга нарын хамтарсан 2017 оны 17/А/10/А/04/36/02/03/А/01 дүгээр тушаал, захирамжийн хавсралтаар батлагдсан “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг ажиллуулах журам”-ын дагуу дээрх байгууллагууд өөрт харьяалах хууль тогтоомж, эрх зүйн акт, мэдээ, мэдээллийг өдөр тутам оруулж тогтвортой ажиллагааг ханган, Хууль зүйн үндэсний хүрээлэн энэхүү системийн найдвартай, хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус цахим хуудсанд 12,338 хууль, эрх зүйн акт, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны шийдвэрүүд агуулагдаж байна.

www.legalinfo.mn цахим хуудасны актын төрөл:

  1. Монгол Улсын хууль
  2. Улсын Их Хурлын тогтоол
  3. Монгол Улсын олон улсын гэрээ
  4. Ерөнхийлөгчийн зарлиг
  5. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  6. Улсын дээд шүүхийн тогтоол
  7. Засгийн газрын тогтоол
  8. Сайдын тушаал
  9. Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  10. УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
  11. Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  12. Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
  13. Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллагууд
  14. Зөвлөл, хороо, бусад байгууллага
  15. Хуулийн орчуулгa /Laws in English/
  16. Бусад эрх зүйн актын орчуулга /Other legal acts in English/

Хувилбар 1

Огноо: 2006 оны 10-р сарын 22-ны өдөр

Домайн хаяг: www.legalinfo.mn

Акт оруулагч: Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын их хурлын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Хууль зүйн үндэсний төв, 2006-2012

Төслийн санхүүжилт: Дэлхийн банк

Хөгжүүлэгч: MCS ХХК

Хувилбар 2

Огноо: 2012 оны 9-р сарын 26-ны өдөр

Домайн хаяг: www.legalinfo.mn

Акт оруулагч: Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын их хурлын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын дээд шүүх, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 2012-2021

Төслийн санхүүжилт: Хууль зүй, дотоод хэргийн яам

Хөгжүүлэгч: Интерактив ХХК, 2012

Хувилбар 3

Огноо: 2021

Домайн хаяг: www.legalinfo.mn

Акт оруулагч: Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын их хурлын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын дээд шүүх, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 2021

Төслийн санхүүжилт: USAID

Хөгжүүлэгч: Интерактив ХХК, 2021