Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn цахим хуудаст Монгол Улсын хууль, тогтоомжийн 186-н албан бус англи орчуулгыг байршууллаа

  • 2023-01-11
  • Э.Цэрэндүзээ
  • 400

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn цахим хуудаст Монгол Улсын хууль, тогтоомжийн 186-н албан бус англи орчуулгыг байршуулан иргэд олон нийтэд хүргээд байна.

            2022 онд хуулийн албан бус 80-н орчуулга оруулснаас 43-н хуулийг шинээр орчуулан оруулсан, 37-н хуучин байсан орчуулгыг шинэчлэн, нэмэлт, өөрчлөлтийг хийн оруулсан. 2023 оны байдлаар 22 хуулийн орчуулга оруулснаас 12-н хуулийг шинээр орчуулан, 10-н хуучин байсан орчуулгыг шинэчлэн оруулаад байна.

            www.legalinfo.mn цахим хуудаст байршиж буй хуулиас Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйтэй холбоотой 80-н хуулийн албан бус орчуулга байна.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=12670

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390388880621

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230442329501