Эрх зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн шалгаруулж авна

  • 2020-10-20
  • Ц.Энхжин
  • 679
Нэгж, алба, ажлын байр Орон тоо Албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэг Ажлын байранд тавигдах шалгуур
   Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвд Эрх зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн    1 1. Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтыг зохион байгуулах 2. Хууль зүйн англи хэлний гүнзгийрүүлсэн, эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулах 3. Захиалгат болон төлөвлөгөөт сургалтын төлөвлөгөөг гаргах, түүний дагуу жил, сарын  ажлын төлөвлөгөө гаргах, сургалт зохион байгуулах 4. Иргэдэд зориулсан эрх зүйн албан бус сургалт зохион байгуулах 5. Сургалтын төсвийн тооцоо, тодотгол тайлан, тооцоог хийх 6.Сургалтын байгууллагуудтай удирдлагаар дамжуулан харилцаж, идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх 7. Сургалтын эрэлт, хэрэгцээг судлах 8. Сургалтын ажлыг мэдээлэх, сурталчлах 9. Сургалт явуулах нөхцлийг бүрдүүлэх, бэлтгэл ажлыг хангах /заалны хуваарь, техник хэрэгслийг бэлтгэх, холбогдох мэдээллийг түгээх г.м/ 10. Сургалтын менежментийг сайжруулах чиглэлээр идэвхи санаачлагатай ажиллаж, тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх 11. Сургалтын гарын авлага, эмхэтгэл, танилцуулах хуудсыг бэлтгэх -Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх – Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй – Хуульч – Сургагч багш – Мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх – Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах болон бичиг баримт боловсруулах чадвартай байх -Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх – Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх
Бүрдүүлэх материал:
  1. Өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет, зураг 1 хувь;
  4. 3 үеийн намтар ;
  5. Ажил байдлын тодорхойлолт. /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага/;
Бүртгэл:  Бүрдүүлсэн материалыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 202 тоот өрөөнд эсхүл info@legalinstitute.mn хаягаар хүлээн авна. Утас: 11-315735, 11-315789