Эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
- 2023-09-22
- Э.Цэрэндүзээ
- 451
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт”-ыг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтыг ХЗҮХ-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Э.Саранцэцэг, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам нар нээж, үг хэллээ.
Сургалтад Хууль зүйн ухааны Доктор /Ph.D./ дэд проф. А.Алтанзул, Хууль зүйн ухааны Магистр /LL.M./ С.Ганцэцэг, Хууль зүйн ухааны Магистр /LL.M./ Ч.Энхчимэг, Хууль зүйн ухааны Магистр /LL.M./ Р.Мөнхбат, Хууль зүйн ухааны Магистр /LL.M./ Д.Цэцэгдарь нар хичээл зааж, Нийслэлийн 9 дүүргийн 50 эрх зүйн хөтөч хамрагдсан байна.