ЭРХ ЗҮЙН ХӨТЧИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2023-03-30
  • Э.Цэрэндүзээ
  • 491

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалтыг 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад Налайх дүүргийн 15 эрх зүйн хөтөч хамрагдсан байна.

Сургалтаар ХЗҮХ-ийн Сургалт хариуцсан мэргэжилтэн П.Аззаяа, Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны мэргэжилтэн Э.Цэрэндүзээ нар эрх хөтчийн ажиллах журам, www.e-khutuch.mn цахим хуудас, түүний аппликейшн, www.legalinfo.mn цахим хуудасны шинэчилсэн хувилбар болон эрх зүйн хөтчийн цахим сургалтын системийн танилцуулгыг хийлээ.