Эрх зүйн хөтчийн цахим сургалт

Эрх зүйн хөтчийн цахим сургалтын https://elearn.nli.gov.mn/ цахим хуудас нь Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн хөтчийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэшсэн эрх зүйн хөтчийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх платформ юм.
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн эрх зүйн хөтчийн тогтолцоог бий болгох, эрх зүйн хөтчийг цахим болон цахим бус байдлаар сургалт зохион байгуулан бэлтгэх, чадавхжуулах, эрх зүйн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх боломжийг нэмэгдүүлэх, өргөтгөх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэж байна.