Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтыг Говьсүмбэр аймагт амжилттай зохион байгууллаа
- 2020-12-11
- Ц.Энхжин
- 550
Монгол Улсын Засгийн газрын “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 3.2.1-т эрх зүйн хөтчийн тогтолцоо бий болгох; 3.2.6-д төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах. 6.4.3-т эрх зүйн хөтөч бэлтгэх, чадавхийг нь тасралтгүй бэхжүүлэх талаар тус тус заасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрх зүйн хөтөч бэлтгэх цуврал сургалтын XVI дахь ээлжийн сургалтыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Говьсүмбэр аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн боловсролын төвийн багш, ЕБС-ийн нийгмийн ажилтан зэрэг ажил, мэргэжлийн нийт 30 иргэн, албан хаагч хамрагдлаа.
Хөтөлбөрийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга В.Энхтамир, Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул, Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны, сахилгын ахлах шинжээч шинжээч Б.Эрдэнэбилэг, ХУИС-ийн харьяа Билиг дээд сургуулийн захирал, хууль зүйн доктор Б.Өлзийсайхан, УБЕГ-ны Бодлого, төлөвлөлт дүн шинжилгээний газрын дарга Г.Цэцгээ, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн арга зүйч багш В.Оюун-Эрдэнэ, сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг нар сургалтадхичээл заав. Сургалт 2 өдөр үргэлжилсэн бөгөөд “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтад хамрагдсан иргэдэд гэрчилгээ гардууллаа.