Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтыг зохион байгууллаа

  • 2021-06-17
  • Г.Дэлгэрбаяр
  • 1,036

Монгол Улсын Засгийн газрын “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 3.2.1-т эрх зүйн хөтчийн тогтолцоо бий болгох; 3.2.6-д төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах. 6.4.3-т эрх зүйн хөтөч бэлтгэх, чадавхийг нь тасралтгүй бэхжүүлэх талаар тус тус заасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрх зүйн хөтөч бэлтгэх цуврал сургалтын XXII ээлжийн сургалтыг “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”, “Нээлттэй нийгэм форум”, “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-тэй хамтран 2021 оны 6 дугаар сарын 12, 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 

Сургалт “Гэр бүлдийн хүчирхийллийн асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрх зүйн хөтчийн үйлчилгээ үзүүлэх нь” сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэх 11 эрх зүйн хөтчийг бэлтгэв.