Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг боллоо
- 2023-11-15
- Э.Цэрэндүзээ
- 391
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулга, үзэл баримтлалыг өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт танилцууллаа.
Хэлэлцүүлэгт оролцсон өмгөөлөгчдөөс хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн талаар гаргасан саналуудыг нэгтгэн холбогдох ажлын хэсэгт хүргүүлэх юм.