ЮНЕСКО-ийн “Инфотерм” олон улсын нэр томьёоны мэдээллийн төвийн захирал, профессор Кристиан Галински Хууль зүйн үндэсний хүрээлэнд зочиллоо

  • 2022-07-04
  • Э.Цэрэндүзээ
  • 728

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрахын урилгаар ЮНЕСКО-ийн “Инфотерм” олон улсын нэр томьёоны мэдээллийн төвийн захирал, Олон улсын нэр томьёоны ISO TC 37 стандартын техникийн хорооны нарийн бичгийн дарга, ноён Др.Проф.Кристиан Галински, тус төвийн ахлах судлаач хатагтай Бланка Стелла Жералдогийн хамтаар 2022 оны 6-р сарын 30-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зочилж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар санал солилцов.
Уулзалтын дараа профессор Кристиан Галински “Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдвээр тус хүрээлэнгийн нийт албан хаагчдад лекц уншив.
Проф. Кристиан Галински, Бланка Стелла Жералдо нар нь УИХ-ын Тамгын газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ХЗДХЯ болон ХЗҮХ-ээс хамтран зохион байгуулж буй “Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд үндсэн илтгэгчээр оролцох юм. Тус олон улсын эрдэм шинжилгээний хурал 2022 оны 7-р сарын 8, 9-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдана.