Япон улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтарч эрдэм шинжилгээний семинар зохион байгууллаа
- 2022-10-24
- Э.Цэрэндүзээ
- 435
Хууль зүйн үндэсний хүрээлэн Япон улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн процессын ажиллагаа ба эрүүгийн хариуцлагын тогтолцоо: Япон ба Монгол Улсын харьцуулалт” сэдвээр эрдэм шинжилгээний семинар зохион байгуулав.
Тус семинарт Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын профессор Минако Шожи “Япон улсын өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба өсвөр насны хүнд оногдуулах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” сэдвээр, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор (Dr.jur) Х.Эрдэм-Ундрах “Монгол Улс дахь өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага” сэдвээр, МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Х.Болормаа (LL.M) “Монгол Улс дахь өсвөр насны сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт, талуудын төлөөлөл танхимаар оролцсоноос гадна Сургалт, судалгааны хүрээлэнгийн хамт олон, НҮБ-ын Ази, Алс Дорнодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-ийн албан хаагчид цахимаар оролцсон. Мөн Сургалт, судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид ХЗҮХ-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.