Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Япон улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

  • 2021-08-11
  • Г.Дэлгэрбаяр
  • 1,084

Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Япон улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах онлайн ёслолын арга хэмжээг 2021 оны 8-р сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Тус ёслолын арга хэмжээнд талууд мэндчилгээ дэвшүүлэн, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, харилцан солилцов.

Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Японы улсын Сургалт, судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч эрхэм Ноён Тошинобу Үэтоми болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, хатагтай доктор Х. Эрдэм-Ундрах нар хоёр улсын хууль зүйн шинжлэх ухааныг судлах, хөгжүүлэх, хууль зүйн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтарсан судалгаа, бүтээл туурвих, хамтарсан хурал, семинар, сургалтыг зохион байгуулах зэрэг хүрээлэн хоорондын ололт амжилтыг улам зузаатгаж, хоёр байгууллагын найрсаг харилцааг цаашид бэхжүүлэхээр тохиролцов.