ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН АНХНЫ ДАРГА, ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ГАЛДАНГИЙН СОВДЫН НЭРЭМЖИТ ХУУЛЬ ЗҮЙН СЭДЭВТ ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН

  • 2024-01-02
  • Э.Цэрэндүзээ
  • 760

Шилдэг өгүүллийн уралдаан нь Хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн шилдэг өгүүллийг /цаашид “өгүүлэл” гэх/ шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд чиглэгдэнэ.

Зохион байгуулагч байгууллага:

  • Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн
  • Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төв
  • Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн

ШАГНАЛЫН САН: Шалгарсан 1 өгүүлэлд:

  • Шалгаруулалтад ирүүлсэн өгүүллээс шүүгчдийн нэгдсэн дүнгээр нэг шилдэг өгүүлэл шалгаруулна.
  • Шалгарсан шилдэг өгүүлэлд өргөмжлөл, мөнгөн шагнал, хамтран зохион байгуулж буй байгууллагуудын эрхлэн гаргасан бүтээл (сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ном, сэтгүүл).

Хугацаа:

Шалгаруулалтад ирүүлэх өгүүллийг 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр info@legalinstitute.mn хаягаар, цаасан хэлбэрээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд /Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Эко интернэйшнл трейд тауэр, 9 давхар/ ирүүлнэ. (Мөн өгүүлэл нийтлэгдсэн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд ирүүлнэ)

Шалгаруулалтад ирүүлэх өгүүлэлд тавигдах хэлбэрийн шаардлага:

  • Сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл дараахь бүтэцтэй байна.
  • Өгүүллийн нэр;
  • Зохиогчийн эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, эрдмийн зэрэг, цол;
  • Өгүүллийн хураангуй; (50 үгэнд багтсан байна);
  • Түлхүүр үг (англи хэлээр, 10 үгэнд багтсан байна);
  • Оршил;
  • Өгүүллийн үндсэн хэсэг;
  • Дүгнэлт, санал;
  • Эх сурвалжийн жагсаалт.
  • Өгүүллийн хэмжээ 12-оос 18 (хавсралтыг оролцуулан) нүүрэнд багтаасан байна.
  • Өгүүллийг зохиогч нь нэг буюу хэд хэдэн иргэн байж болно.
  • Хууль зүйн ач холбогдолтой тулгамдсан асуудал, сэдэв хөндсөн байна.
  • Зохиогчийн эрхийн талаарх хууль тогтоомж, судалгааны ёс зүйг баримталсан байна.
  • Эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл (гадаад, дотоод)-д шалгаруулах оны өмнө жилд (2023 онд) нийтлэгдсэн байх.
  • Оролцогч нь өгүүлэл нийтлэгдсэн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлээс 1 хувийг ирүүлнэ.
  • Өмнө нь эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг илтгэлийн эмхтгэл болон сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр нийтлүүлсэн бол тооцохгүй.

Шилдэг өгүүлэл шалгаруулах шалгуур үзүүлэлт:

  • Шинжлэх ухааны ач холбогдол;
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал;
  • Судалгааны арга зүйн түвшин;
  • Онол, практикийн ач холбогдол;
  • Дэвшүүлсэн санал, дүгнэлт нь оновчтой, хэрэгжих боломжтой байх;
  • Эрдэм шинжилгээний бичлэг, хууль зүйн нэр томьёоны хэрэглээ, хэлний найруулга зүйн шаардлагад нийцсэн байх.

Холбогдох мэдээллийг Enkhkhuslen@legalinstitute.mn цахим хаяг болон 94976597 утаснаас лавлана уу.