Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Г.Совдын нэрэмжит шилдэг өгүүллийн шалгаруулалт боллоо

  • 2021-03-02
  • Ц.Энхжин
  • 1,492

Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Судалгааны төв, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтэс, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн уралдаанд нийт 7 өгүүлэл ирүүлснээс зохион байгуулагчдын зүгээс тус бүр доктор эрдэмтдийн багаар шалгаруулалтыг явуулж,  нэгдсэн дүнгээр Ч.Болормаагийн “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх ялын бус эрүүгийн хариуцлагыг боловсронгуй болгох нь” сэдэвт өгүүлэл 2020 оны хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллээр шалгарлаа.

Шагналыг ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Амаржаргал, ШЕЗ-ийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн дарга доктор, дэд профессор Б.Айбек, УЕП-ийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор, доктор Б.Өнөрмаа нар гардууллаа.

Энэхүү өгүүллийн уралдааны зорилго нь хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн шилдэг өгүүллийг шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны  ажлыг дэмжих юм.

# First Last Handle
1 Mark Otto @mdo
2 Jacob Thornton @fat
3 Larry the Bird @twitter