“Үндсэн хууль ба эрх зүйт ёс” эмхэтгэлийн XIV боть хэвлэгдлээ

  • 2023-05-09
  • Э.Цэрэндүзээ
  • 711

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит “Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал: тулгамдсан асуудал” сэдэвт судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулсан билээ.

Жил бүр уралдаанд шалгарсан илтгэлүүдийг эмхэтгэн “Үндсэн хууль ба эрх зүйт ёс” бүтээлд нийтэлдэг. Тус эмхэтгэлийн XIV боть хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.