Өмгөөлөгч нарт шагнал гардууллаа
- 2021-09-17
- Ц.Энхжин
- 1,739
Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 93 жилийн ой, өмгөөлөгчийн мэргэшлийн өдрийг тохиолдуулан Монгол Улсад хууль тогтоомжийн тогтолцоо, хэрэгжилт, уялдаа, үр нөлөөг боловсронгуй болгох чиглэлд оруулсан хувь нэмрийг үнэлж өмгөөлөгч Чимэдбалдирын Жадамбыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хүндэт тэмдэг”-ээр, өмгөөлөгч Чулууны Атарболдыг “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагналаа.
Шагналыг Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Галбадрах гардуулж, цаашдын ажил амьдралд нь амжилт хүслээ.