“Өмнөд, Хойд Солонгос болон Монгол улсын эмнэлгийн тусламж үйлчилгээний эрх зүйн чиг хандлага ба зорилт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

  • 2024-07-31
  • Э.Цэрэндүзээ
  • 668
Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Солонгосын эрх зүйн боловсрол төв, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомжийн яам, Нэгдэл ба Хойд Солонгосын Хууль Судлалын Нийгэмлэг, Күүкмин Их Сургуулийн Хойд Солонгосын Хууль Зүйн Судалгааны Төв хамтран “Өмнөд, Хойд Солонгос болон Монгол улсын эмнэлгийн тусламж үйлчилгээний эрх зүйн чиг хандлага ба зорилт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлын Нэгдүгээр хэсгийг “БНСУ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний эрх зүйн чиг хандлага ба зорилт”, Хоёрдугаар хэсгийг “Монгол Улсын Эмнэлгийн тусламж үйлчилгээний эрх зүйн чиг хандлага ба зорилт”, Гуравдугаар хэсгийг “Хойд Солонгосын Эмнэлгийн тусламж үйлчилгээний эрх зүйн чиг хандлага ба зорилт” сэдвийн хүрээнд явуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү хуралд Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомжийн яам, Нэгдэл ба Хойд Солонгосын Хууль Судлалын Нийгэмлэг, Күүкмин Их Сургуулийн төлөөллүүд болох судлаачид, оюутнууд, багш нар оролцлоо.