АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2026-10-16
  • Б.Бат-Эрдэнэ
  • 21
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, ажилтан, комиссар Б.Баяртөгс нар “Захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журмын зохицуулалт авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж болохуйц зохицуулалт агуулсан эсэхэд дүн шинжилгээ хийхэд баримтлах зарчим, үнэлэх шалгуур, анхаарах асуудал” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтад “Захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журамд дүн шинжилгээ хийх” ажлын хэсгийн ахлах судлаачид болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагчид хамрагдав.
Сургалтаар захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журмын зохицуулалтад авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй эрсдэлийг илрүүлэх, тэдгээрт дүн шинжилгээ хийхэд баримтлах зарчим, үнэлэх шалгуур, анхаарах асуудлын талаар мэдлэг, мэдээлэл олгож, судалгаа, шинжилгээний ажилд хэрэглэх арга зүйн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэлээ.
May be an image of studying and textMay be an image of studying and tableMay be an image of text