“АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-JOB FAIR 2023” арга хэмжээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн оролцлоо

  • 2023-05-11
  • Ц.Энхжин
  • 586

Тус хүрээлэнгийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.4, 4.5, 4.8 дахь хэсэг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрмийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.8, 8.1 дүгээр зүйлийн 8.1.3 дахь хэсэг болон Их Засаг Олон Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулиас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн 01/45 тоот албан хүсэлтийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ -JOB FAIR 2023” арга хэмжээнд оролцож, хууль тогтоомж болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан www.legalinfo.mn цахим хуудсыг сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Их Засаг Олон Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн төгсөх курсийн 150 гаруй оюутан хамрагдав.