АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ БАРИГЧ Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УРАЛДААНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА
- 2026-01-13
- Б.Бат-Эрдэнэ
- 13

Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит 17 дахь удаагийн Эрдэм Шинжилгээний Хурлыг Монгол Улсын Үндсэн Хуулийн үзэл баримтлал: “Ардчилсан сонгууль” сэдвээр зохион байгуулж шилдгүүд тодорлоо.

Үндсэн хуулийн өдөрт зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Хууль зүйн үндэсний хүрээлэн, Чимид сан, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Удирдлагын академи, Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Шүүхийн академи, Монголын Хуульчдын холбоо, Эрх зүйт ёс сан зэрэг байгууллагууд оролцлоо.

Энэ удаагийн уралдаанд “Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал: Ардчилсан сонгууль” сэдвийн хүрээнд судлаачийн ангилалд 15 илтгэл, оюутны ангилалд 30, нийт 45 илтгэл ирүүлсэн. I шатны шалгаруулалтаар ангилал тус бүр шилдэг 5 илтгэлийг тодруулж, II шатны шалгаруулалтыг 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд хэлэлцүүллээ.

Уралдааны шүүгчээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Монгол Улсын гавьяат багш Д.Солонго, Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар илтгэлүүдийг шүүж дараах бүтээлүүдийг шалгарууллаа.

Уралдааны II шатны шалгаруулалтын шүүгчдийн нэгдсэн дүнгээр судлаачийн ангилалд:

Тэргүүн байр: Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Судалгааны хэлтсийн судлаач Б.Сарантуяа, “ҮНДСЭН ХУУЛЬТ ЁС БА АРДЧИЛСАН ИНСТИТУТЫН ХӨГЖИЛ: СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ-ЧИГ ҮҮРГИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛД ӨГӨХ САНАЛ”,

Дэд байр: Шихихутаг их сургуулийн Судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Түвшинжаргал, “ҮНДСЭН ХУУЛИЙН УДИРТГАЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОХ НЬ (СОНГУУЛИЙН ЭРХИЙН МАРГААНЫ ХУВЬД)”,

Гутгаар байр: Хуульч М.Амина, “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ПАРАЛЛЕЛЬ ХОЛИМОГ ТОГТОЛЦОО ДАХЬ НАМЫН ЖАГСААЛТААР ХУВЬ ТЭНЦҮҮЛЭХ ТОГТОЛЦООНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” илтгэлүүд шалгарлаа.

Оюутны ангилалд тэргүүн байрын шалгуур хангах илтгэл хэлэлцүүлсэнгүй гэж шүүгчид үзлээ.

Дэд байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гуравдугаар түвшний оюутан Г.Ганбилэг, “НАМЫН ЖАГСААЛТ БҮХИЙ СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНД УЛС ТӨРИЙН НАМЫН ДОТООД АРДЧИЛАЛ”,

Гутгаар байр: ДХИС-ийн 542 дугаар дамжааны сонгогч Г.Хулан, “СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ИЛ ТОД БАЙДАЛ БА ХЯНАЛТ”,

Тусгай байр:
МУИС-ийн оюутан Б.Алтан, “ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ: АРДЧИЛСАН СОНГУУЛЬ БА АБСЕНТИЗМ”

СЭЗДС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Д.Ууганзаяа, Б.Даваажаргал, “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН АРДЧИЛСАН СОНГУУЛИЙН ЗАРЧИМ БА МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭТГЭЛИЙН ҮР НӨЛӨӨ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ: ХОЛИМОГ ТОГТОЛЦООНЫ ЭРХ ЗҮЙ, УЛС ТӨРИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААНЫ ЖИШЭЭН ДЭЭР”

Тусгай байр Л.Аззаяа, “СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛ БА ТӨРИЙН ҮҮРЭГ” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Шилдэг илтгэлүүдийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Үндсэн хууль ба эрх зүйт ёс” эмхэтгэл болон Сонгуулийн ерөнхий хорооны “Сонгуулийн боловсрол” онол, арга зүйн сэтгүүлд нийтлэх юм.









