БАЙГАЛЬ ОРЧНЫ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ЭРХ ЗҮЙН ХӨТЧИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 2022-12-16
- Э.Цэрэндүзээ
- 303
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Баянхонгор аймагтай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт”-ыг цахимаар 12 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад Хууль зүйн ухааны доктор /PhD/, профессор Э.Батбаяр, Хууль зүйн ухааны доктор /PhD/, дэд профессор А.Алтанзул, Ахлах багш С.Ганцэцэг, ХЗҮХ-ийн Арга зүйч багш Д.Цэцэгдарь нар хичээл заав. Баянхонгор аймгийн 100 эрх зүйн хөтөч хамрагдсан байна.