Б.Чимидийн нэрэмжит шатрын уламжлалт тэмцээний шилдгүүд тодорлоо
- 2025-02-10
- Б.Бат-Эрдэнэ
- 50
Хуульчдын дунд 2009 оноос эхлэн жил бүр ардчилсан Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан 01 дүгээр сарын 10-аас 02 дугаар сарын 12-ны хооронд зохион байгуулагддаг МОНГОЛ УЛСЫН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ БАРИГЧ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БАГШ, ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ДОКТОР, ПРОФЕССОР Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ 16 дахь удаагийн шатрын уламжлалт тэмцээн өнөөдөр (2025.02.08) Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит 16 дахь удаагийн шатрын уламжлалт тэмцээнийг Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Чимид сан, Монголын Шатрын холбоо, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Цогц-эрх партнерс ХХН зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Тэмцээнийг нээж гавьяат хуульч Д.Лүндээжанцан, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, Чимид сангийн тэргүүн Ч.Сайнсанаа мэндчилгээ дэвшүүлэв.
Тэмцээнд нийт 70 хүн бүртгүүлснээс 56 нь оролцож ганцаарчилсан болон багийн төрлөөр зохион байгуулагдлаа. Ганцаарчилсан төрөлд Швейцар системээр 8 тавил, цагийн хяналт нэг талдаа 15 минутаар тоглож, багийн төрөлд 4, 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр тоглов.
Тэмцээний шүүгчдээр
Олон улсын шүүгч Монгол Улсын аварга Н.Төвсанаа
Улсын шүүгч Ш.Батбилэг, Ц. Алтантуул нар ажиллав.





