Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт явагдаж байна
- 2024-01-11
- Ц.Энхжин
- 1,094
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны 2 дугаар шатны шалгаруулалт ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд /2024.01.11/ үргэлжилж байна.
Хоёрдугаар шатны шалгаруулалтын шүүгчээр Хууль зүйн ухааны доктор (Ph.D), Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Солонго, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, Хууль зүйн ухааны доктор (LL.D), профессор, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан, Хууль зүйн ухааны доктор (LL.D), Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Хууль зүйн ухааны доктор (Dr.jur), Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах нар ажиллаж байна.
Судлаачийн ангилалд: Хууль зүйн ухааны доктор Б.Буянхишиг “Үндсэн хууль ба Үндсэн хуульчилсан хуулийн онолын хөгжил Үндсэн хуулийн хяналтын тогтолцоог бүрдүүлснээр төгөлдөржих нь”, Б.Мөнх-Эрдэнэ “Үндсэн хуулийн хэрэгжилт ба органик хуулиудын үүрэг, хэрэгцээ шаардлага”, Б.Ариунзаяа, Р.Оюундэлгэр “Монгол Улсын Үндсэн хуульд органик хуулийн хүрээ, батлах босго, хяналтыг тодорхойлж, зохицуулах асуудал”, Р.Ануурад, Н.Хулан “Эрх зүйн хэм хэмжээний шатлал: Үндсэн хуульчилсан хууль”, З.Янжиндулам “2023 оны Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт ба органик хуулийг батлахтай холбогдсон асуудал” сэдэвт илтгэлийг тус тус танилцуулна.
Оюутны ангилалд: Х.Мичидмаа “Үндсэн хуульчилсан хуулийн мөн чанар ба түүнийг батлах тусгайлсан шалгуур тогтоох нь”, Б.Сарантуяа “Үндсэн хуульчилсан хууль боловсруулалт түүний практик хэрэглээнд тулгамдаж буй асуудал ба боломж”, Б.Анхбат “Сонгуулийн холимог тогтолцооны суудал хуваарилалтыг Үндсэн хуульд тусгахтай холбоотой эрх зүйн асуудал” А.Бямбадалай “Үндсэн хуулийн Улсын Их Хурлын тарахтай холбоотой зохицуулалтыг нарийвчилсан хуулиар тодруулах хэрэгцээ, шаардлага”, Э.Хишигсүрэн “Үндсэн хуульчилсан хууль ба хэм хэмжээний негатив хяналт” сэдэвт илтгэлийг тус тус танилцуулна.