Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтыг зохион байгууллаа

  • 2022-10-21
  • Э.Цэрэндүзээ
  • 381

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2023) төслийн хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Монголын Хуульчдын Холбоотой хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх нь” сэдвээр төвийн бүсийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 18, 19, 20, 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Тус сургалтад Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн 53 эрх зүйн хөтөч хамрагдлаа.

Сургалтыг “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээ” гарын авлагад суурилан мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар болон төслийн зөвлөхүүд удирдаж явууллаа.

Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн арга зүйч багш Цэцэгдарь эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn, www.e-khutuch.mn цахим хуудасны талаар мэдээлэл өгч, Эрх зүйн хөтчийн сургалтын гарын авлага, “Малчин танд” гарын авлага, www.e-khutuch.mn цахим хуудасны танилцуулга, Хөдөлмөрийн тухай хуулийн нугалбар хуудас болон бусад сургалтын материалаар оролцогчдыг хангав.