Ерөнхий боловсролын “Эм Ай Ю” сургуулийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
- 2023-04-10
- Э.Цэрэндүзээ
- 583
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.10, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.5.11, ХЗҮХ-ийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 5.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу тус сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, МУИС-ийн ХЗС-ийн Практик сургалтын төвтэй хамтран улсын хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулж байна.
Сургалтын зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Үндсэн хууль болон бусад хуулийн үүрэг, ач холбогдлыг таниулах, өөрийн болон бусдын эрхийг хэрхэн хамгаалах, түүнчлэн үүргээ чанд биелүүлдэг хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд оршино. Энэ удаа Ерөнхий боловсролын “Эм Ай Ю” сургуулийн ахлах ангийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Нийт 20 гаруй сурагч хамрагдсан.
Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн ажилтан Д.Батням, хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны мэргэжилтэн Э.Цэрэндүзээ, МУИС-ийн ХЗС-ийн 4 дүгээр түвшний оюутан Г.Хулан, М.Ариунзаяа нар хичээл заав.
Сургалтын сэдэв:
- Зөв хандлага төлөвшүүлэх,
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, /-ийн ойлголт, мэдээллийг тус тус хүргэлээ.