ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЭМХЭТГЭЛ 2022 ОНЫ 6 ДАХЬ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ
- 2022-12-20
- Ц.Энхжин
- 168
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЭМХЭТГЭЛ 2022 ОНЫ 6 ДАХЬ
ДУГААРТ УЛСЫН НЭГДСЭН САНД ШИНЭЭР БҮРТГЭСЭН 30 ЭРХ ЗҮЙН АКТ
НИЙТЛЭГДЛЭЭ.
Танилцуулга
5704 БУЛГАН АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ТӨВИЙН УС ТҮГЭЭХ БАЙРНЫ
УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах
зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол
5705 АГААРЫН ЗАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/10
дугаар тушаал. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлага,
зөвлөмжийг хэрэгжүүлэх, нислэгийн хөдөлгөөний удирдлагын сектор зохион
байгуулалтыг нислэгийн төлөвлөлт, нислэгийн урсгалын эрчимжилттэй уялдуулан
сайжруулах, нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын
агаарын зайн үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий агаарын замуудыг
нэгдүгээр, уламжлалт агаарын замуудыг хоёрдугаар хавсралтаар
5706 ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн
А/07 дугаар тушаал. “Хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэх, мэдээллийн санг
бүрдүүлэх журам”-ыг хавсралтаар
5707 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО
ЯВУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/199
дүгээр тушаал. “Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо
явуулах журам”-ыг хавсралтаар
5708 ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 1
дүгээр сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоол. Хог хаягдлын үйлчилгээний
хураамжийн хэмжээг шинэчлэн нэгдүгээр хавсралтаар, Хог хаягдлын тухай
хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.2-т заасан аргачлалын дагуу энгийн хог хаягдлыг
цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг хоёрдугаар хавсралтаар
5709 ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны
2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 6 дугаар тогтоол. Хог хаягдлын
үйлчилгээний хураамжийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар
5710 АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ
ТОГТООХ ТУХАЙ
Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2022 оны 1 дүгээр
сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоол. Автотээврийн болон өөрөө явагч
хэрэгслийн албан татварын хэмжээг хавсралтаар
5711 ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ
ТОГТООХ ТУХАЙ
Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2022 оны 1 дүгээр
сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоол. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын
хувь, хэмжээг тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт,
нийлүүлэлтийн байдлыг харгалзан хавсралтаар
5712 ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ 2022 ОНЫ ДООД ТҮВШИНГ ТОГТООХ ТУХАЙ
Үндэсний статистикийн хорооны даргын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн
А/11 дүгээр тушаал. “Хүн амын амьжиргааны доод түвшин”-ий 2022 онд мөрдөх
хэмжээг хавсралтаар
5713 МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 37 дугаар тогтоол
5714 МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ
ТУХАЙ
Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 5/29 дүгээр тогтоол
5715 ЖАГСААЛТ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ
ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны
өдрийн 01 дүгээр тогтоол. “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг
нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн
жагсаалт, төлбөрийн хэмжээ”-г нэгдүгээр, Эрүүл мэндийн даатгалын сангаас
зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн
арга”-ыг хоёрдугаар, “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь
хариуцах тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тохиолдлыг эрүүл
мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам”-ыг гуравдугаар, “Төлбөрийг нь
төр хариуцан амбулаториор эмчлэх өвчин, эмгэг ба түүнд хэрэглэх эмийн
жагсаалт”-ыг дөрөвдүгээр, “Төлбөрийг нь төр хариуцах эмийн санхүүжилтийг
тооцох, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам”-ыг тавдугаар
хавсралтаар
5716 ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны
өдрийн 02 дугаар тогтоол. “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх
байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг хавсралтаар
5717 АЛДАНГИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Сангийн сайдын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 26 дугаар тушаал
5718 ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ
Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12
дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоол. Хог хаягдлын үйлчилгээний
хураамжийн хэмжээг хавсралтаар
5719 ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ
ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 1 дүгээр сарын 18-
ны өдрийн 16 дугаар тогтоол. Архангай аймгийн нутаг дэвсгэрийн онцлог,
экологийн хэв шинжийг харгалзан төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны
газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх, “Гэр бүлийн хэрэгцээний
зориулалттай газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ, хил зааг
солбицол”-ыг нэгдүгээр, “Хот, тосгон бусад суурины газрын төлбөрийн итгэлцүүр,
хувь хэмжээ, хил зааг солбицол”-ыг хоёрдугаар, “Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн
зориулалттай газрын төлбөрийн итгэлцүүр, хувь хэмжээ, хил зааг солбицол”-ыг
гуравдугаар, “Хөдөө, аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын
төлбөрийн итгэлцүүр, хувь хэмжээ, хил зааг солбицол”-ыг дөрөвдүгээр
хавсралтаар
5720 ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 2 дугаар сарын сарын 9-ний өдрийн
А/25 дугаар тушаал. “Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журам”-ыг
хавсралтаар
5721 МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12
дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол. Малын тоо толгойн албан татварын
хэмжээг малын төрөл тус бүрээр хавсралтаар
5722 МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12
дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоол. Малын тоо толгойн албан
татварын хэмжээг малын төрөл тус бүрээр тогтоож хавсралтаар
5723 МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12
дугаар сарын 8-ны өдрийн 08 дугаар тогтоол. Малын тоо толгойн албан татварын
хэмжээг малын төрөл тус бүрээр тогтоож хавсралтаар
5724 АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12
дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоол
5725 МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12
дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоол. Малын тоо толгойн албан татварын
хэмжээг малын төрөл тус бүрээр хавсралтаар
5726 ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ
ТУХАЙ
Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 2
дугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоол. Хог хаягдлын хураамжийг
хавсралтаар
5727 МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН
ТОГТООХ ТУХАЙ
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 2
дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоол. Малын тоо толгойн албан татварын
хэмжээг хавсралтаар
5728 ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ
ТУХАЙ
Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 2 дугаар сарын
11-ний өдрийн А/01 дүгээр тогтоол. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэг
иргэнд тооцох зардлыг нэгдүгээр, үйлдвэр аж ахуйн газарт тооцох зардлыг
хоёрдугаар, төсөвт байгууллага болон жижиг аж ахуйн нэгж байгууллагад тооцох
зардлыг гуравдугаар, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд тооцох зардлыг
дөрөвдүгээр хавсралтаар
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/29
дүгээр тушаал
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 1 дүгээр сарын 19-ний
өдрийн А/23 дугаар тушаал
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 1 дүгээр сарын 21-
ний өдрийн 11/03 дугаар тогтоол
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны
12 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаар тогтоол
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 1 дүгээр сарын
28-ны өдрийн 08/03 дугаар тогтоол