ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЭМХЭТГЭЛ 2022 ОНЫ 8 ДАХЬ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

  • 2022-12-20
  • Ц.Энхжин
  • 134

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЭМХЭТГЭЛ 2022 ОНЫ 8 ДАХЬ
ДУГААРТ УЛСЫН НЭГДСЭН САНД ШИНЭЭР БҮРТГЭСЭН 9 ЭРХ ЗҮЙН АКТ
НИЙТЛЭГДЛЭЭ.
Танилцуулга
5743 БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2021 оны 11
дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоол. “Бэлчээр ашиглалтыг
хариуцлагажуулах журам”-ыг хавсралтаар
5744 ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12
дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр тогтоол. 2022 онд малыг өмчилж буй
малчин, мал бүхий этгээдээс сумын төсөвт төвлөрүүлэх мал тоо толгойн албан
татварын шинэчилсэн хэмжээг хавсралтаар
5745 ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны
1 дүгээр сарын 27-ны өдрийн А/06 дугаар тогтоол. Сумын нутаг дэвсгэрт хог
хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар
5746 ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 2 дугаар сарын 24-ний
өдрийн А/31 дүгээр тушаал. “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг
бүрдүүлэх, хянах журам”-ыг хавсралтаар
5747 ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ
ТУХАЙ
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 2
дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоол. Хог хаягдлын үйлчилгээний жилийн
суурь хураамжийг 1-р, Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын тарифыг
2-р хавсралтаар
5748 СУМЫН ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖААНЫ БЭЛЧЭЭРИЙГ АШИГЛАХ, ХАМГААЛАХ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Завхан аймгийн Завханмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны
12 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр тогтоол. Сумын өвөлжөө, хаваржааны
бэлчээрийг ашиглах, хамгаалах журмыг хавсралтаар
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 2 дугаар сарын 14-
ний өдрийн А/47 дугаар тушаал

ТОГТООЛ, ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 2 дугаар сарын 23- ны өдрийн 68 дугаар
тогтоол
НОРМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 1 дүгээр сарын 28-ны
өдрийн А/20 дугаар тушаал