“Захиргааны хэм хэмжээний акт ба хүний эрх” хэлэлцүүлэг боллоо

  • 2024-04-24
  • Э.Цэрэндүзээ
  • 234

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран “Захиргааны хэм хэмжээний акт ба хүний эрх” хэлэлцүүлгийг 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Э.Энхбаяр, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид нар үг хэлэв.

Хэлэлцүүлгээр “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн давхардал, хийдэл зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан багц хуулийн төслүүдийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбулган, Хуулиар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний тогтоох эрхийг захиргааны байгууллагад шилжүүлэх заалтын хүрээ хязгаар, хууль, хэм хэмжээний актын харилцан хамаарлыг тодорхойлох онолын харьцуулсан судалгааны танилцуулгыг Судлаач, МУИС-ийн гэрээт дэд профессор, Хууль зүйн доктор Ц.Цогт, Захиргааны хэм хэмжээний акт ба хүний эрхийн зөрчлийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар танилцууллаа.

Хэлэлцүүлэгт яамдын Бодлогын газар болон хуулийн хэлтсийн дарга, мэргэжилтэн нар, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагын хуулийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, Монголын хуульчдын холбооны төлөөлөл оролцов.