“ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ: СОЛОНГОС БА МОНГОЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна

  • 2023-06-23
  • Ц.Энхжин
  • 562

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн Хууль зүйн үндэсний хүрээлэн, ОУУБИС-ийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэн болон БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэнтэй хамтран “ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ: СОЛОНГОС БА МОНГОЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаар Солонгос, Монгол улсын судлаач, эрдэмтэд Солонгос болон Монгол улс дахь Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаа, холбогдох асуудлуудын талаар илтгэлүүдээ хэлэлцүүлж, санал солилцох юм. Тиймээс эрхэм таныг энэхүү хуралд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Хамрах хүрээ: Үндсэн хуулийн чиглэлээр сонирхон судалдаг их, дээд сургуулийн багш, хуульч, судлаач болон оюутан

Хэзээ: 2023 оны 06 сарын 28-ний өдөр 08:30 цагаас

Хаана: МУИС-ийн I байр “Эрдмийн танхим” (Дугуй заал)
Хурлын хэлбэр: Танхим

Хэл: Солонгос илтгэлүүдийг монгол хэл рүү орчуулна (синхрон)

Холбоо барих: 976-97101077

Та энэхүү лекцэд оролцох эсэхээ 2023.06.27-ны дотор дараах холбоосоор https://shorturl.at/eDEW3 -оор орж мэдэгдэнэ үү.