ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
- 2022-07-22
- Э.Цэрэндүзээ
- 936
Огноо : 2022-07-06
Тендер шалгаруулалтын нэр: Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах
Тендер шалгаруулалтын дугаар: ХЗДХЯ/202204033
1. Хууль зүй, дотоод хэргийн яам нь Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах -ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Хууль зүй, дотоод хэргийн яам” нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зөвлөх үйлчилгээ”–ийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдийн эрх зүйн боловсролд зориулсан “видео шторк” бэлтгэх, нийтэд түгээх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
- Байгууллагын ерөнхий танилцуулга
- Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаар мэдээлэл /Зөвлөх үйлчилгээнд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх 5-аас доошгүй мэргэжилтэнтэй байх/
- Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэгчээр ажилласан туршлагын мэдээлэл ирүүлэх бөгөөд гэрээ, актыг хавсарган ирүүлнэ.
- Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай ба татварын өргүй эсэх тодорхойлолтыг ирүүлнэ.
- Харилцагч банкны тодорхойлолт /хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүй байх/
- Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
- 2019, 2020, 2021 онуудын санхүүгийн тайлан болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх Зөвшөөрөхгүй
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 07 -р сарын 27 -ны өдрийн 17 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2022 оны 07 -р сарын 29 -ны өдрийн 10 цаг 00 минут-ны дотор ирүүлнэ үү.
Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо , Б.Ширэндэвийн гудамж 8/4, Засгийн газрын V байр, , Утас: 976-51-263504 , Факс: 976-51-267533