ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЖИЛТЭД ҮНЭЛГЭЭ ХИЙХ СУДАЛГААНЫ АЖИЛД УРЬЖ БАЙНА
- 2023-10-24
- Ц.Энхжин
- 678
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал, дүгнэлт өгөх, хууль зүйн бодлогын суурь болон харьцуулсан судалгааг хийх, бусдаар гүйцэтгүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Дээрх чиг үүргийн хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх хүрээнд судалгаа гүйцэтгэх судлаачдыг сонгон шалгаруулж байна.
Судалгааг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын зургаадугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу гүйцэтгэнэ.
Тавигдах шаардлага
- Судлаач нь хууль зүйн ухааны магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх /Багаар ажиллах тохиолдолд судалгааны багийн ахлагч докторын зэрэгтэй байх/;
- Багаар ажиллах тохиолдолд 3-аас ихгүй тооны гишүүнтэй байх;
- Сонгон авсан сэдвийн талаар өмнө нь судалсан, тус чиглэлээр мэргэшин ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Судлаачийн боловсрол, мэргэшил, ажлын туршлагыг харуулах танилцуулга /CV/;
- Гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт;
- Тус судалгааг гүйцэтгэх үнийн санал.
Хамтран ажиллах хүсэлтэй судлаачид дээр дурдсан баримт бичгийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны Баасан гарагийн 15 цагт багтаан info@legalinstitute.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 11-323833