Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх аяны хүрээнд сургалт зохион байгууллаа

  • 2022-12-21
  • Э.Цэрэндүзээ
  • 754

Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх аяны хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Тамгын газартай хамтран 2022 оны 12 сарын 21-ны өдөр, 31 дүгээр сургуулийн танхимд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар legalinfo.mn, e-khutuch.mn цахим хуудасны талаарх мэдээллийг Арга зүйч багш Д.Цэцэгдарь иргэдэд хүргэлээ. Сүхбаатар дүүргийн 1,2,3,4,5 дугаар хорооны 40 иргэн хамрагдсан.

Аяны зорилго нь иргэдийн эрх зүйн болон хүний эрхийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан таниулах, эрх зүйн зөвлөгөө өгөх, газрын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах юм.