“Монгол-Солонгосын түүх ба соёл” илтгэл хэлэлцүүлэг боллоо

  • 2023-01-11
  • Ц.Энхжин
  • 587

МУИС–ийн Хууль Зүйн Сургууль болон БНСУ-ын Күкмин Их Сургуулийн Хуулийн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Хууль зүйн сургуулийн оюутнуудад Монгол-Солонгос улсын эрх зүйн соёлтой танилцах өвөл, зуны сургалт, солилцооны хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг. Энэ удаагийн өвлийн сургалтаар 2023 оны 1 дүгээр сарын 6-19-ний өдрүүдэд БНСУ-ын Күкмин Их Сургуулийн Хуулийн сургуулийн 16 оюутан, 1 удирдагч багш Монгол улсын эрх зүйн соёлтой танилцаж байна.

Хөтөлбөрийн дагуу Монгол, Солонгос хоёр орны Хуулийн сургуулийн оюутнууд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд “Монгол-Солонгосын түүх ба соёл” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус илтгэл хэлэлцүүлгийг нээж Улс төрийн ухааны доктор, ХЗҮХ-гийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Э.Саранцэцэг үг хэлэв.