Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан академич Содовсүрэнгийн Нарангэрэлд төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
- 2025-11-24
- Б.Бат-Эрдэнэ
- 9
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл нь Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн зүтгэлтэн юм. Тэр бээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа хууль зүйн салбарын дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульч бэлтгэжээ. Танд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

