МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАНГИЙН ИВЭЭЛ ДОР “АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ БАРИГЧ Б.ЧИМИД” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
- 2024-12-09
- Б.Бат-Эрдэнэ
- 40
Зохион байгуулагч: Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, “Чимид сан”, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол Хуульчдын холбоо.
Хамтран оролцогч: Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Удирдлагын академи, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Шихихутуг Их сургууль, Азийн сан, Ханнс-Зайделийн сан.
Тус хурлыг нээж Монгол Улсын Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нар тус тус мэндчилгээ дэвшүүлэв.